1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш ажилтны “Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт”-ыг 2023 оны 3 дугаар сараас 4 дүгээр сард цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулан явуулсан ба сургалтанд 5 мэргэжлийн нийт 10 багш хамрагдсан.
Багш, ажилтны үндсэн сургалтыг “цахим-танхим-цахим” гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан.
Эхний жилдээ ажиллаж буй багш нарын сургалтын зорилго нь сургалтын хөтөлбөрийг ойлгох, нэгж, ээлжит хичээлийг үр дүнтэй төлөвлөж, хэрэгжүүлэх, ажлын байран дээрээ тасралтгүй бие даан болон мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран хөгжихөд арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн.
5 дахь жилдээ ажиллаж буй багш нарт сургалтын бүтээлч, идэвхтэй, тэгш оролцоонд тулгуурласан аргаар хичээл төлөвлөх арга зүйд дэмжлэг үзүүлж, ажлын байран дээр бие даан болон мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран хөгжих арга барилыг хөгжүүлэхэд чиглэсэн байна.
10 дахь жилдээ ажиллаж буй багшийн сургалтын зорилго нь албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хуваалцах, зөвлөн туслах ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтууд байлаа.
Нийтлэгдсэн: 2023-10-09 23:48:25