Тус сургууль нь анх 1962 оны 09-р сарын 01-нд хуучин мод бэлтгэлийн ангийн байранд 2 багш, 42сурагчтай анхны бага сургууль нээгдсэн. Энэ сургууийн эхлэл 1960-1961 оны хичээлийн жилд “Хөндий” модны рамын орчинд бага сургууль байсан.
1964 онд бүрэн бага, 1965 онд бүрэн бус долоон жилийн, 1966 онд найман жилийн, 1967-1968 оны хичээлийн жилээс арван жилийн, 1997-1998 оны хичээлийн жилээс 8-н жилийн 6-р сургуультай нэгдэж “Ирээдүй-2” цогцолбор сургууль, 2005-2006 оны хичээлийн жилд 6 дугаар сургуулиас салж 11 жилийн 2-р сургууль, 2014 онд 12 жилийн 2 дугаар ахлах сургууль, 2018 оноос ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль гэсэн нэртэй болсон.
1963 оны 12-р сард 560 орчим хүүхдийн хүчин чадалтай гурван давхар улаан байшинд тус сургууль тэр үеийн орос сургуультай хамт орж 1966 оныг хүртэл хичээллэж байжээ.
Түүнээс хойш 1966-1987 оны хичээлийн жил хүртэл тэнд хичээллэж байгаад тэр үеийн ЗХУ-ын хүч, техник, хөрөнгөөр баригдсан 1172 хүүхдийн хүчин чадалтай одоогийн байрандаа орсноос эдүгээ 36 дахь жилдээ сургалт хүмүүжлийн ажлаа энэ байрандаа явуулж байна.
Нийтлэгдсэн: 2023-06-29 15:39:54