2022-2023 оны хичээлийн жилд багшийг ажлын байран дээр хөгжих боломжоор ханган ажиллаа.

“Эрдмийн Уран Нар” ТББ- тай хамтран ажиллах гэрээ байгуулан багшийн цахим хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүйг дээшлүүлэх зорилготойгоор ажлын байран дээрх захиалгат сургалтыг зохион байгуулсан. “Цахим сургалтын материал боловсруулах аргууд” сэдэвт сургалтыг 2022 оны 12 дүгээр сарын 19, 20 -нд сургуулийн багш хөгжлийн төв болон бага боловсролын багш нарын багш хөгжүүлэх өрөөнүүдэд зохион байгуулан явуулсан. Сургалтыг  “Эрдмийн Уран нар” ТББ –н сургагч багш нар болох Г.Ганпүрэв, Баярсайхан нар хамтран сургалтын хөтөлбөрийн дагуу өглөө 09.00-12.00 цагийн хооронд, өдөр 13.00-17.00 цагийн хооронд 4 модуль агуулгыг багтаан явууллаа. Сургалтанд нийт бага, суурь, ахлах боловсролын 50 багш, 4 удирдах албан тушаалтан хамрагдсан. Сургалтын төлбөрт 1 багшид ноогдох сургалтын төлбөр 80.000 буюу нийт 4.000.000 төгрөг зарцууллаа. 


Нийтлэгдсэн: 2023-10-08 22:57:38