Дархан - Уул аймгийн Шарын гол сумын ЕБ - ын 2 дугаар сургуулийн /2018-2024 он/
СТРАТЕГИ ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
1.Үйл ажиллагааны эрхэм зорилго:
Чадварлаг мэргэшсэн багш, шилдэг технологид суурилсан чанартай боловсролыг хүүхэд бүрт тэгш олгож, бүтээлч сэтгэлгээтэй бие даасан хөгжсөн хүүхдийг бэлтгэнэ.
2. Зорилт
2. 1. Бид хүүхэд бүрт "Зөв Монгол хүн” байхын итгэл үнэмшлийг багаас нь төлөвшүүлэхийг эрхэмлэн ажиллана.
2. 2. "Бид сургалтынхаа чанарт тасралтгүй сайжруулдаг хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог” бүрэн төлөвшүүлэх төгөлдөржүүлэхийг эрхэмлэн ажиллана.
2. 3. "Бид сайн манлайлагч байж чанартай сургалтыг тэгш олгох” хариуцлагыг оройлогч байхыг цаг ямагт эрхэмлэнэ.
2. 4. "Бид хүүхдийг эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжихийг дээд зорилгоо гэж эрхэмлэж үүрэг хариуцлагаа ухамсарлана "Шилдэг үзүүлэлтээрээ” бусдыг манлайлна.
2. 5. "Бид нэг нэгэнтэйгээ хамтран" ажилласанаар хамгийн сайн үр дүн ололт амжилтанд хүрдэг гэдгийг илтгэнэ.
2. 6. Бид аливаа үйлдэл, шийдвэр, гарах үр дагавар бүхэндээ хариуцлагатай хандана.
2. 7. Бид хүрээлэн буй орчин, бүс орон нутагтаа хүндэтгэлтэй хандаж, бие биеэ хүндэлж, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, сайн сайхан амьдралд нь санаа тавин, тогтвортой хөгжлийг ямагт дэмжин ажиллана.
2. 8. Бид ямар ч ажлыг ёс зүйтэй гүйцэтгэдэг.
2. 9. Аливаа ажлыг ёс журмын дагуу, үнэнч шударгаар гүйцэтгэх нь бидний амжилтын үндэс юм.
2. 10. Хамтын зүтгэл нь бид нэг нэгэнтэйгээ хамтран ажилласнаар хамгийн сайн үр дүн, ололт амжилтад хүрдэг гэдгийг илтгэнэ.
2.11. Бид аливаа үйлдэл, шийдвэр, гарах үр дагавар бүхэндээ хариуцлагатай ханддаг.
3. Менежментийн бодлого:
3. 1. Сургуулийн менежментийг сайжруулж тогтвортой хөгжлийн бодлогийг баримтална.
3. 2. Боловсролыг хүүхэд бүрт тэгш олгох, тэгш хамруулах, тэгш боломж олгох замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
3. 3. Олон нийтийн оролцоонд суурилсан сургуулийн менежмент”-ийг нэвтрүүлнэ.
Хүүхдэд ээлтэй сургууль байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Дархан- Уул аймгийн Шарын гол сумын ЕБ-ын 2-р сургууль
Захирал: Б.Батбаяр
Ажлын утас: 70372225
И-мэйл: ebs2.da@moes.edu.mn
Сошиал хаяг:https://www.facebook.com/groups/3217510238505846
Нийтлэгдсэн: 2025-03-27 21:55:27