Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүллээ.
2025 оны 01 дүгээр сарын 20-24 ний өдрүүдэд ДАРХАН ЭМПАТИ сургуулийн багш, 8 сургагч хүүхэд 7-8-р ангийн 40 хүүхдэд "English mentorship program"-аар дамжуулан өөрсдийн сурсан мэдсэнээ түгээн, зааж сурган хамтран ажиллалаа. Хугацааны туршид хүүхдүүд англи хэлний мэдлэгээ дээшлүүлснээс гадна, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдаж, хэрхэн гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдах талаар мэдээлэлтэй боллоо. Хэрэв та гадаадад суралцах хүсэл зорилготой бол дараах 3 зүйлийг анхаарч, одоогоосоо илүү хичээхэд л хангалттай. 1. Хичээлийн голч дүн, 2. Хэлний оноо, 3. Хичээлээс гадуурх үйл ажиллагааны идэвх оролцоо, сайн дурын үйл ажиллагааг санаачилж сайн оролцсон байхад болоод л явчих юм байна. Оногдсон багахан хугацаанд эгч дүүс болон дотноссон хөөрхөн хүүхдүүд маань хөгжлийн хөтөлбөрөө хавар дахин үргэлжлүүлэх болно. Чин сэтгэлээсээ хүүхдийн хөгжлийг дэмжин ажилласан З.Отгон захиралтай хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье. Нүдэнд нь гэрэл ассан өөртөө итгэх итгэл нэмэгдсэн хүүхдүүд энэхүү хамтын ажиллагааны үр дүн байлаа. Darkhan Empathy School
Нийтлэгдсэн: 2025-03-29 14:51:59