" БОЛОВСРОЛ -32 ", "IELTS-100" хөтөлбөрт
          Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын санаачилгаар анх удаа зохион байгуулж буй сурагчдын англи хэлний академик чадавхийг нэмэгдүүлэх, гадаадын ИДС-д элсэн суралцах боломжийг нээх зорилготой "IELTS-100" хөтөлбөрт ДУА-ийн ЕБС-ийн 10,11-р ангийн 775 хүүхэд хамрагдсанаас 1,2-р шатны шалгалтаа амжилттай давсан 100 хүүхдийн тоонд багтаж чадсан.
  • 11а ангийн сурагч Ганболдын Хишигбуян
  • 11б ангийн сурагч Мөнх-Эрдэнийн Солонго
  • 11в ангийн сурагч Баяраагийн Хонгорзул нартаа болон хичээл зааж буй багш Х.Од нартаа баяр хүргэе. Амжилт гаргасан сурагчид 1.20-4.20 хооронд 3 сарын хугацаанд англи хэлний төлбөрийн хөнгөлөлттэй сургалтанд хамрагдаж, IELTS ийн ОУ шалгалтыг өгөх бөгөөд 7.5 дээш оноо авсан тохиолдолд суралцагчийн сургалтын төлбөрийн 20%-ийг болон шалгалтын хураамжийг 100% буцаан авах боломжуудыг эдлэх юм.                                                                     Төлбөрийн нөхцөл; ЗДТГ-50%,  Сургалтын төв-30%, Суралцагч-20% Хичээнгүй багш , сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Мартсанаас гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцахыг хүссэн та:
  • Голч дүн
  • IELTS ийн ОУ шалгалтын 7,5 + оноо
  • Сайн дурын үйл ажиллагааны оролцоо сайтай байхад болоод явчих юм байна шүү. ГОЁ сургуулийн ГОЁ хүүхдүүд минь яг одооноос өөрийнхөө төлөө илүү хичээгээрэй. " "ЧУХАЛ САНААЧИЛГА - ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ"

 


Нийтлэгдсэн: 2025-03-29 15:28:30